0Босогчдын зэвсэгт бүлэглэл хөрш Чад улсын хилээс 100 км зайд орших Суданы Дарфур мужийн хойд хэсгийн гол хот Умм-Бару хотыг ням гаригийн орой эзлэв. Энэ нутагт байрлаж байгаа НҮБ болон Африкийн холбооны хүчин энэ тухай өнөөдөр францын сэтгүүлчдэд уламжлав. Түүний хэлснээр Суданы армийн хэсэг Умм-Бару хотод ширүүн тулааны дараа бууж өгчээ. Засгийн газрын цэрэг босогчдын хотыг эзлэх оролдлогыг таслан зогсоосон гэж Суданы армийн төлөөлөгч мэдэгдэж байна. Босогчид өнгөрсөн долоо хоногт Чадын хилээс зүүн зүгт 50 км зайд орших Корнуа хотыг эзэлсэн байна. Дарфур мужид 2003 оноос иргэний дайн өрнөж байгаа юм. НҮБ-ын мэдээгээр энэ дайнд 200 мянга орчимн хүн үрэгдэж, 2 сая хүн дүрвэжээ.