Украины ДНБ-ий уналт энэ оны 1-р улиралд 20 хувиас давж магадгүй байна. Украины ерөнхийлөгч Виктор Ющенко өнөөдөр энэ тухай Киевт мэдэгдэв. Украины улсын үндэсний статистикийн хороо энэ оны 2-р сараас ДНБ-ий үзүүлэлтийг сар тутам нийтлэхээс татгалзжээ. Тус газар улиралд нэг удаа энэ мэдээллийг нийтэлнэ гэж уламжлав. Украины засгийн газар эдийн засгийн уналтыг энэ маягаар далдлах бодолтой байна гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэв.