“Ардчилсан хөдөлгөөн-Нэгдсэн Гүрж” сөрөг хүчний намын удирдагч Нино Буржаназе улс орны ерөнхийлөгчийн эсрэг Тбилисийн шүүхэд хандах бодолтой байна. Буржаназегийн улс төрийн үйл ажиллагааг Оросоос санхүүжүүлж байгаа тухай Михаил Саакашвили мэдэгдсэнээс үүдэн шүүхэд гомдол гаргах гэж байна. Гүржийн шүүх бодитой бус шийдвэр гаргавал Нино Буржаназе Страсбургийн шүүхэд хандана хэмээн “Ардчилсан хөдөлгөөн-Нэгдсэн Гүрж” нам сэтгүүлчдэд мэдэгджээ.