0Гүржийн нийслэл Тбилист өнгөрсөн шөнө үл мэдэгдэх этгээд гүржийн сөрөг хүчний “Маэстро”телевизийн компанийн байранд гранат шиджээ. Азаар хүн хохироогүй ч, барилгын эд материалын хохирол учирсан байна. Цагдаагийнхан хэргийн газар дэлбэрэлт болсноос хойш 45 минутын дараа иржээ. Сөрөг хүчний удирдагчдын нэг Нино Буржуназе төр засаг дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж үзэж байна. Түүний хэлснээр Гүржид тогтвортой байдал, үг хэлэх эрх чөлөө алга байгааг энэ үйл явдал дахин харууллаа.