Орос улс ХАМАС эрс бүлэглэлийн төлөөлөгчдийг Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах Москвагийн бага хуралд зөвхөн палестины нэгдсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй урисан байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ХАМАС бүлэглэлийн удирдагчидтай уулзасны дараа Москва Палестины нэгдлийг сэргээхийн төлөө байна хэмээн мэдэгдэв. Сайдын хэлснээр ХАМАС болон ФАТХ сөргөлдөгч бүлгүүд сөргөлдөөнөө эцэслэж, үндэсний зөвшилцлийн засгийн газар байгуулах талаар, Палестинд парламент болон ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар тохиролцох ёстой.