Бүгд найрамдах улсын харьяат болох эрхийг гадаадынханд худалдах тухай интернетэд тавьсан саналыг Латвийн цагдаагийн ажилтнууд шалгаж эхэлсэн тухай Латвийн ТВ-3 телевизийн суваг уламжлав. Их Британид бүртгэлтэй “Кроун энд Элдэ Эссошэйтс” компани Латвийн харьяат болох эрхийг худалдах санал тавьсан тухай телевизийн тус суваг уламжлав. Латвид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд харьяат болох эрх олгоно гэж тус компани мэдэгдэв. Онолын хувьд энэ боломжтой. Учир нь иргэний хуулинд онцгой тохиолдолд харьяат болгох шийдвэрийг Сейм гаргана гэж заасан байдаг юм. Компани үйлчилгээний хөлсөнд 11,4 мянган евро хүсчээ.