Нэрд гарсан хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн хөгжмөөр ням гаригт Каннын 62 дахь удаагийн кино наадам өндөрлөллөө. Австрийн нэрд гарсан найруулагч Михаэль Ханекийн “Цагаан ороолт” кино наадмын дээд шагнал “Алтан дал мод” шагнал хүртлээ. Францын найруулагч Жак Одъярын “Зөнч” кино Гран-при шагнал хүртсэн байна. Уралдаанд 32 орны 52 кино оролцжээ. Орос улс Павел Лунгины “Хаан”/кинонд жүжигчин Олег Янковский гол дүр бүтээжээ/, мөн Николай Хомерикрийн “Харанхуйн тухай үлгэр” кино үзүүлсэн байна. Тэд “Онцгой байр суурь” уралдаанд оролцсон юм. Жүжигчин Олег Янковский “Хаан” кинонд Москвагийн хамба, гэгээнтний дүр бүтээсэн нь түүний сүүлчийн ажил байсан юм. Каннын наадамд энэ киног шагшин магтжээ.