Молдавийн парламент дахь сөрөг хүчин коммунистуудтай яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж, парламентын сонгуулийг хугацаанаас өмнө зохион явуулах бодолтой байна. Парламент дахь гурван намын бүлгийн удирдагч энэ тухай мэдэгдэв. Өнгөрсөн 5-р сарын 20-нд парламентад болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ерөнхий сайд Зинаида Гречная 61 санал авахаас 60 санал авчээ. Түүний төлөө коммунист намын депутатууд санал өгсөн байна. Тус улсын 101 суудалтай парламентад 41 суудалтай сөрөг хүчин саналыг эсэргүүцсэн байна. Хэрэв 5-р сарын 28-нд дахин сонгууль зохион явуулбал парламент ерөнхийлөгчийг сонгох аргагүй бөгөөд парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулах шаардлагатай болно.