БНАСАУ цөмийн туршилт хийсэн тухай мэдээлэлд Москва түгшиж, тэвчээртэй байхыг уриалж байна. Юуны түрүүнд дүгнэлт хийхийн урьд энэ мэдээллийг дахин шалгах шаардлагатай гэж Орос улс үзэж байна. Авсан мэдээллийг одоо нарийн чанд задлан шинжилж байна гэж сайд Бейрутад сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний хэлснээр Японы санаачилсан энэ асуудлаарх НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн онц хуралдаанд өнөөдөр Нью-Йоркийн цагаар 16 цагт болно. Одоо хамгийн гол нь умард Солонгос пуужин хөөргөх үед харамсалтай нь үймж, саваа мод нугалж байсан шиг зүйл давтагдах ёсгүй гэж Орос улсын Гадаад хэргийн яамны эх сурвалж урьд ИТАР-ТАСС агентлагт мэдэгдэв. БНАСАУ-ын туршсан цөмийн дэлбэрэх төхөөргийн хүчин чадал өнөөгийн байдлаар 20 орчим килотонн болохыг Орос улсын Батлан хамгаалах яам батлав. БНАСАУ-ын зүүн хойд хэсгийн талбайд дэлбэрэлт болов. 2006 онд газар дор анх цөмийн туршилт хийсэн юм. Умард Солонгосын ЦТАК агентлаг өнөөдөр өглөө цөмийн зэвсгийг хоёр дахь удаа амжилттай туршсан тухай зарлав. Умард Солонгос урьд анхааруулж байсанчлан ойрын зайны пуужин туршжээ.