«Моздок-Казимагомед»хий дамжуулах хоолойд тэсрэх маягийн төхөөрөг бүтэн сайнд илэрүүллээ гэж бүгд найрамдах улсын хууль сахиулах байгууллагынхан РИА Новости агентлагт уламжиллаа.Махачкалиас өмнө зүгт 45 км-т байрлах Инчхе тосгоны ойролцоо Моздок-Казимагомед хий дамжуулах хоолойн хэсэгт шалгагчид сэжигтэй зүйл илэрүүлсэн байна. Бүгд найрамдах улсын аюулаас хамгаалах байгуулагийнхан газар дээр нь шалгахаар явлаа гэж мэдээлжээ.