АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүн адмирал Майкл Маллены хэлсэн угээс тийм дүгнэлт хийж болно. Энэ нь Афганистанд америкийн цэргийн бүлгийн хүч нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тэрээр үзэж байна. Харин талибуудын нөлөө өргөжиж, лалын хэт даврагч үзэл гаарах нь илүү гүн гүнзгий үндэс язгууртай гэж тоймч Александр Ватутин үзэж байна.
«Пакистанд жинхэнэ дайн дэгдээсэн нь энэ долоо хоногт тодров. Нэг талаас тус орны эрх баригчид улс орноо бутаргах аюул тулгарсаныг ухамсарлав. Нөгөө талаас энэ нь терроризм ардчиллын сөргөлдөөн хурцдсаныг тусган харуулж байна».
Америкийн адмиралын мэдэгдсэнээр «Аль-Каида» олон улсын террорын сүлжээ «Талибан» хөдөлгөөнтэй сүүлийн жилүүдэд эвсэн сүлбэлдсэн байна. «Талибан» саяхан болтол гол төлөв Афганистанд ажиллагаа явуулж байсан. Одоо байдал үндсээрээ өөрчлөгдөв. Пакистаны өнөөгийн удирдлагаас орон нутгийн талибуудад утгагүй найр тавьсаны улмаас улс орон нь хяналтаас гарах аюул тулгарлаа. Ерөнхийлэгч Асиф Али Зардари Сват голын хөндийд шариатын хуулийг нэвтрүүлэхийг зөвшөөрснөөрөө пуштун омгууд оршин суудаг нутагт хяналт тавих боломж хэт даврагсдад олгов. Харин Пакистан цөмийн зэвсэгтэй учраас мөн зэвсэгт тавьсан хяналтаа алдах аюул гарсан. Энэ нь одоо АНУ-ыг түгшүүлж байна. Харин тус улс тухайн үед Исламабад цөмийн зэвсэгтэй болох үйл явцыг алмайран ажиглаж байсан. Тус улсыг бүс нутаг дахь өөрий нь стратегийн түнш хэмээн үзсэн явдал үүнд нөлөөлөв. Цөмийн зэвсэг найдвартай хамгаалалттай гэж америкийн талаас дэлхийн хамтын нийгэмлэгийг тайтгаруулж байгаа боловч эдгээр зэвсгийг нүүлгэж өөр газарт шилжүүлэх ажиллагааг боловсруулж байна.
Пакистан, Энэтхэгийг бүс нутаг дахь гол дайсан хэмээн үзэж түүнийг тогтоон барихаар цөмийн зэвсэг бүтээснийг дурьдая. Одоо цөмийн зэвсэг нь хэт даврагсадын гарт орж дэлхий даяар тархаж мэднэ. «ОДХ» радиогийн зонхилох шинжээч Андрей Асеев үүнтэй холбогдуулан ярихдаа
«Байдал даамжирч, Пакистанд радикал лалын үзэлтнүүд засгийн эрхэнд гарвал «Аль Каида» олон улсын террорын байгууллага цөмийн зэвсгийг шууд авна. Дэлхийн хамтын нийгэмлэгт цөмийн террорын ноцтой ауюл учирч мэднэ. Ийм нөхцөлд пакистаны цөмийн зэвсгийг хэрэглэж болзошгүй. Бен Ладен «буруу номтоныг» ингэж шийтгэхийг мөрөөдөж ирсэн. Лалын радикал үзэлтнүүд цөмийн технологитэй болоод ийм зэвсэгтэй болохыг санаархсан орнуудад өгч тараах юм. Тэгээд дэглэм нь тогтворгүй цөмийн зэвсэгтэй шинэ шинэ улс бий болно гэлээ».
Тэгэх нь үй олноор сөнөөгч зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмд аюул учруулж мэднэ. Энэ нь цөмийн мөргөлдөөн үүсэж болзошгүй гэсэн үг юм. Пакистаны цөмийн сэхүүн санаархал болон бүр 80-д онд талибуудын үүр голомтыг тус улсад байгуулах ажиллагааг өөгшүүлсэн АНУ өнөөгийн байдалд бас хариуцлага хүлээх ёстой. Ямар ч болов пакистаны асуудал одоо дэлхийн хамтын нийгэмлэгт бас нэг дарамт боллоо.