АНУын агаар сансарын НАСА агентлаг Атлантисын буултыг ням гаригт болгосон.Флоридагийн сансарын буудалд цаг агаар муу байсан тул 5 дах өлөр буух ёстой байсан хөлгийг хоёр удаа хойшлуулсан юм.Атлантис хөлгийн багынхан энэ удаагын нислэгээрээ сансарын Хаббл дуран авайн засварын ажлыг гүйцэтгэсэн.Сансарын нисэгчид дуран авай дээр навигацийн шинэ төхөөрөмж, орчин үеийн ШУны аппарат суурилуулсан юм.Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ ажил дуран авайн ашиглах хугацааг 5-10 жилээр уртасгана.