Оросд өнөөдөр славян үндэстний соёл, бичиг үсэгний баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Гол үйл явдал кремлийн Успений цогчин дуганд болох бөгөөд тэргүүн хамба Кирилл айлтгал уншина.Дараа нь славян үндэстэний цагаан толгойг зохиосон агуу их соён гэгээрүүлэгч Кирилл, Мефодий нарын хөшөөний зүг загалмайн аян хийнэ. Москвагийн төвд түүхийн клубуудийн гишүүд «Түүхийн гудамж» нэртэй театрчилсан тоглолт үзүүлнэ. Мөн хот даяар ардын урлагын хамтлагынхан концерт тоглоно. Өнөөдөр «Оросын гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлс» интернет марафон, шашны түүхээр аялуулах «Оросын сүм хийдээр» сэдэвтэй хүүхдийн аян зэрэг үйл явдалууд гараандаа орлоо. Славян бичиг үсэгний баярын түүх нь 10-11-р зуунд Болгарт ах дүү Кирилл, Мефодий хоёрын дурсгалд зориулаж тав дугаар сард тэмдэглэдэг шашны баяраас улбаатай бөгөөд сүүлд нь тэр хоёрын зохиосон бичиг үсгэнд зориулсан баяр болж хувирсан билээ.Сүүлд энэ уламжлал алдагдсан боловч манай үед сэргээгдсэн юм.