0Москва хотноо Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн музейд Фабержегийн дэлхийн шилдэг цуглуулгын нэгийг тавьжээ. Энэ үзмэрт улаан өндөгний нэрд гарсан цувралын анхны өндгийг тавьсан байна. “Цаг үеийн холбоо” түүх-соёлын сан “Фабержегийн үе” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Ивээх зөвлөлийн дарга, бизнес эрхлэгч Виктор Вексельберг дарханы урлагийн гарамгай мастерийн цуглуулгыг америкийн магнатаас худалдан авч, түүний бүтээлийг дуудлага худалдаанд зарахаас аварчээ.