“Нафтогаз Украина” компани дулааны улиралд оросын хийг худалдан авах хөрөнгө мөнгөгүй байна. Энэ тухай Украины түлш, эрчим хүчний сайд асан , парламентын гишүүн Юрий Бойко мэдэгдэв. “Нафтогаз” компани өнгөрсөн жил оросын хийг Европт өөрийн нутгаар дамжуулан хүргэхэд авсан мөнгөө бүрэн зарцуулж дууссан тухай тэр мэдэгдэв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр Украин түлш авсан мөнгөө төлж чадах эсэхэд эргэлзэж байгаа, Москва Киевт зээл олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр Европын Холбоонд энэ ажлын хэсгийг өөртөө хүлээхийг санал болгосон байна.