0Орос улсад “шинэ” томуугийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ноцтой түгших шалтгаан байхгүй. Нөхцөл байдлыг хяналтанд авсан тухай Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Томуу хүүхдэд халдах эрсдэлд тэр түгшиж байна. Хүүхдийн зуны зусланд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна гэж Онищенко үзэж байна. Нисэх буудлуудад өвчин илэрсэн орноос ирж байгаа зорчигчдыг чанда шалгаж байна. Ийнхүү хяналтыг чангалсны ачаар Нью-Йоркоос Москвад ирсэн оросын иргэнээс аюултай вирус илрүүллээ. Өвчтөн одоогоор эмнэлэгт, биеийн байдал нь хэвийн байна. Орос улс вакцин гаргаж авахад “шинэ” томуугийн вирусын сорьцыг ДЭМБ-аас хүссэн юм. ДЭМБ-ын мэдээлснээр 44 оронд шинэ томуугийн 11 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Томуугаар 86 хүн нас барсан байна.