Өнөө үед длэхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүн эгдүүцэж байгаа шинэ аюул заналд хариу өгөхөд тулгуурлан Орос улсын 2020 он хүртлэх үндэсний аюулгүй байдлын стратегийг боловсруулав. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын стратегийг баталсантай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. 
Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах өнөөгийн механизм нь төгс төгөлдөр болоход хол байна гэж Москва үзэж байна. Зарим орон хүч хэрэглэх бодлогоос өнөө хир татгалзаагүй байна. Гүрж өнгөрсөн жил Өмнөд Осетид халдсан нь үүний тод жишээ юм. Энэ нөхцөлд Орос улсын талаар тогтоон барих бодлого сэргэхийг үгүйсгэхгүй. Баталсан стратегийг улс орны гадаад бодлогоын үзэл баримтлалтай чанд уялдуулж, орчин үеийн ертөнцийн онцлогийг зохих ёсоор тусгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай бодит зорилт тавьж байна. Олон улсын эдийн засаг, харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын төвийн захирал Алексей Арбатов энэ баримт бичгийг ийнхүү үнэлж байна. Үндэсний аюулгүй байдлын стратегийн зорилтыг маш тодорхой боловсруулж байна. Улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, улс орныг тогтвортой хөгжүүлнэ. Үүнээс цэрэг, мэдээлэл, эрчим хүч, гадаад бодлогын салбарын зорилт урган гарч байна. Болзошгүй мөргөлдөөнд ашиг сонирхолоо хамгаалж, халдлагыг таслан зогсоох Орос улсын хүчин чадал нь эдгээр аюул заналыг таслан зогсоох чадвар юм. Тухайлбал тогтоон барих хүчин чадлын дүнд дэлхийн цөмийн дайнаас сэргийлж байна. Баримт бичгийн хэд хэдэн хэсэгт тэгш эрх, цөмийн зэвсгийг хорогдуулах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэхэд тулгуурласан харилцан ашигтай Орос улсын ашиг сонирхолыг нарийн, тодорхой боловсруулсан юм. Бүх улс орны аюулгүй байдлыг тэгш, найдвартай хангах, бүгд хүлээн зөвшөөрсөн хууль эрхийн хэм хэмжээг сахин биелүүлэхэд тулгуурлан олон улсын харилцааны системийг жагсаахыг эрмэлзэж байна. ТУХН-ийн улсуудтай харилцаагаа хөгжүүлэхэд урьдын адил тэргүүн зэргийн анхаарал хандуулна гэж Андрей Нестеренко тэмдэглэв. Үүний зэрэгцээ Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагыг Москва мансууруулах бодисын хууль бус наймаа, мэдрэлийн системд нөлөөлөх бодис зэргийг багтаасан бүс нутгийн аюул заналтай тэмцэх улс хоорондын гол хэрэгсэл гэж үзэж байна. Орос улс Европын Холбоотой харилцаагаа бэхжүүлэх бодолтой байна. НАТО-ийн цэргийн дэд бүтцийг Орос улсын хилд дөхүүлэх төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх аргагүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлэв. Орос улсын гадаад бодлого урьдын адил нээлттэй, урьдчилан хэлэх боломжтой болох нь Андрей Нестеренкогийн хариултаас ойлгомжтой байна.