0Санкт-Петербург хотноо анх удаа дээвэртэй гудамж бий боллоо. Орос улсын хойд нийслэлийн 306 жилийн ой 5-р сарын 27-нд тохиохын өмнө хувийн нэгэн компани ийм бэлэг барив. Өдрийн цагт нартай өдөр мэт сэтгэгдэл төрүүлэх хагас гэрэлттдэг, синтетик материалаар явган замд дээвэр хийсэн нь төслийн гол онцлог юм. Шөнө явган замын гэрэл асах үед динамик гэрлийн цахилгаан систем ажилладаг байна. Энэ ер бусын явган замын дагуу аялал жуулчлалын агентлаг, галт тэрэг, нисэх онгоцны тасалбар худалддаг цэг, цэцэг худалддаг янз бүрийн лангуу оршино.