0Орос улсад хүн амын эндэгдэл буурч байна. Энэ оны эхний улиралд манай улсын оршин суугчдын тоо бараг 47 мянган хүнээр цөөрчээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үед бараг 81 мянган хүнээр илүү байлаа. Холбооны улсын статистикийн алба ийм тоо баримт дурдав. Энд мэдээлсэн баримт бичигт зааснаар 4-р сарын эхэнд Орос улсын хүн ам бараг 142 сая хүн байсан юм. Тайланд энэ жил гэрлэлтээ бүртгүүлж, цуцлуулсан тохиолдол буурах хандлагтай байгааг тэмдэглэв.