Москва хотноо болж байгаа биеийн тамир, спортын олон улсын наадамд фитнесийн шилдэг зааварлагч, биеийн тамирын хүмүүжлийн багш, Орос улс болон гадаадын орнуудын дасгалжуулагчид ирж байна. Тэд ажил нэгт нөхөддөө семинар, курс сургалт зохион явуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүхий л боломжтой тэмцээн, уралдаан зохион явуулахаар төлөвлөж байна. Орос улсад энэ мэт олон арга хэмжээ зохион байгуулж байвал Оросын хүн ам илүү эрүүл байна гэж наадмын ерөнхийлөгч, гимнастикийн олимпийн хоёр удаагийн аварга Алексей Немов ярив.