0Орос улс лалын ертөнцтэй найрамдал, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодолтой байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ зорилгоор Ойрх Дорнодод аялж байна. Тэрээр Сирийн нийслэл Дамаск хотноо болох лалын бага хурлын байгууллагын сайд нарын уулзалтад оролцоно. Тус байгууллагад багтдаг 57 төлөөлөгч дэлхийн санхүүгийн хямаралтай тэмцэх арга хэмжээ, бүс нутгийн асуудлыг зохицуулах тухай хэлэлцэнэ. Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко Москва хямарлыг энхийн замаар зохицуулах, олон улсын хууль эрхийг дээдлэхийн төлөө байгааг батлав. Орос улс болон лалын улс шашны хэт даврах үзэл, олон улсын терроризмын эсрэг тэмцэлд холбоотнууд болохыг дипломат тэмдэглэв.