Орос улсын төлөөлөгчид НҮБ-ын уугуул ард түмний форумд оросын төриийн далбайн цагаан, хөх, улаан өнгөөр будсан 2 метр арслан зааны тугалын хүүхэлдэй авчрав. Оросын хойд нутгийн ард түмний санаачилсан “Дэлхийн гэр” НҮБ-ын төслийн бэлэг тэмдэг энэ эртний амьтан юм. Янз бүрийн оронд суугаа хойд нутгийн жижиг ард түмний үндэсний ёс заншил, соёлыг хадгалах нь энэ төслийн зорилт юм. Төслийн хүрээнд үндэсний урлагийн наадам, ардын уран бүтээлийн үзэсгэлэн, үндэсний спортын төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Тухайлбал Чукоткад жил тутам нутгийн оршин суугч, Аляскийн эскимосчүүдийн оролцоотой буга, нохой хөлөглөсөн чаргын уралдаан болдог.