Латви санхүүгийн хямарлын улмаас намар талоны системд шилжиж магадгүй байна. Засгийн газар төсвийн зардлаа бууруулж, олон улсын хандивлагчдаас тусламж авч чадахгүй бол ийм үйл явдал тохионо гэж Латвийн “Делфи” банкны тэргүүн Илмарс Римшевич үзэж байна. Оны төгсгөлд улсын төсвийн алдагдал ДНБ-ийн 11 хувьд хүрч магадгүй байна. Латви Европын Холбооны орнуудаас хямаралд хамгийн их өртсөн юм.