Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Но Му Хен ууланд зугаалж яваад, хаднаас үсрээд өнөөдөр өглөө нас барлаа. Тэрээр хаднаас унахдаа тархи-гавлын яс нь хүнд гэмтэж, эмнэлэгт нас баржээ. Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхний хэлснээр, тэр амиа хорлосон бөгөөд үүнийг үлдээсэн гэрээслэл баталж байна. Но Му Хен 2003-2008 онд төрийн эрхэнд болсон юм. Тэрээр авилгалын хэрэгт буруутгагдан төрийн тэргүүний албан тушаалаас огцорсон билээ. Түүнд хахууль авсан хэргээр эрүү үүсгэсэн байна. Өмнөд Солонгосын өнөөгийн ерөнхийлөгч Ли Мен Бак өмнөх ерөнхийлөгч нас барсантай холбогдуулан гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.