Орос улсад шинэ томууны анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д багшилдаг залуу Москвад ирэхдээ шинэ томуу туссан байсан гэж Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Одоо өвчтөн халдвартын эмнэлэгт байна. Шинжилгээгээр залуу А/H1N1 төрлийн томуу тууссаныг тогтоожээ. Түүнд томуугийн эсрэг ердийн эм өгч байна. Үүнээс болж үймж, сандрах шаардлагагүй гэж Онищенко тэмдэглэв. Оросын эрүүлийг хамгаалах газар өвчин тархахаас сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын мэдээгээр А/H1N1 вирусээр халдварласан хүмүүсийн тоо дэлхийд 11 мянгаас давжээ. Дэлхийн 42 оронд 86 хүн энэ томуугаар өөд болсон байна.