Орос улс кинотеатрт ирж буй үзэгчдийн өсөлтийн хурдаар Европт эхний байр эзэлж байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 16 гаруй хувь байв. Энэ үзүүлэлтээр Орос улс Итали Испанийг ардаа орхилоо. Олон нийт эргээд кино урлаг сонирхож эхэлснээр Орос улс кино үйлдвэрлэлээр Европын орнуудаас дөрөвдүгээр байрт орж байна. Үүний зэрэгцээ Оросын үзэгчид эргээд дотоодын кино сонирхох хандлага нэмэгдсэн. 2008 онд дөрвөн үзэгч тутмын нэг нь орос кино үзэхээр кино театрт очиж байв. Оросын кино урлагийг дэмжихэд өнгөрсөн жил улсаас 75 сая гаруй евро зарцуулжээ. Энэ статистик Баасан гаригт Каннын кино наадмын үеэр мэдээг дурдав.