Олон улсын Атлант дамнасан дарвуулт онгоцны уралдаанд оролцож байгаа Орос улсын “Крунзенштерн”домогт дарвуулт онгоц эхний гуравт явж байна. Бермудын арал, Нидерландын хөлөг онгоцноос ялихгүй хожигдож байна. Испанийн Виго боомтод 5-р сарын 3-нд эхэлсэн хэд хэдэн шатлалтай уралдаанд 15 орны 21 хөлөг оролцож байна. Дарвуулт онгоцнууд Канарын арлыг өнгөрсөн бөгөөд одоо Бермуд, америкийн Чарльстон, Бостон, Канадын Галифакс, Сент-Жонс хотыг өнгөрөх юм. Дараа нь европт Исландын нийслэл Рейкъявикт ирэх юм. Уралдаан 7-р сарын эцэст дуусана.