Халимагийн гол сүмд анх удаа «цам» харайх юм. Энэтхэгт оршин суудаг цам харайх түвэд лам нар амгалан тайван, зол жаргалтай сайн сайхан амьдралын төлөө ёслолын бүжиг хийнэ. «Цам»-ыг халимагийн ард түмэн Орост нэгдэж орсоны 400 жилийн ойд зориулна. Валентина Бамбаева Элстээс уламжлахдаа, “Цар хүрээгээрээ урьд хожим үзэгдээгүй буддын шашны ёс дэг Шакьямуни буддын алтан гол сүмд 5-р сарын 23-нд болно. Түвэдийн Зонкар Чоде сүмийн 32 лам түүнд оролцоно. Цам бол буддын сургаал ивээн хамгаалж байгаад талархал илэрхийлэх, бүгдийн энх амгалан, зол жаргалтай амьдралын төлөө ёс дэг гэж Халимагийн хамба Тэло Тулку Ринпоче хэллээ. Цам гай зовлонг арилгаж, биднийг тайтгаруурлна.
Халимагт өнгөрсөн зууны эхнээс цам харайх заншил тогтсон. Хожим энэ уламжла алдарсан. Одоо цамыг сэргээх бодолтой байна гэж Халимагийн хамба хэллээ. Цам бол хүн н тэнгэр хоёрыг холбох нэг ёсны гүүр болсон. Цамд оролцох лам өөрийг нь илэрхийлэх тэнгэрийг нэлээд удаан харан бясалган сууж, маань уншдаг. Тэгснээрээ сэтгэл санаа, хүч чадлаа бадруулж, баг, хоргойгоор хийсэн хувцас өмсөж, харайж, бурханы ивээлийг хүмүүст дамжуулдаг.
Цам 9-өөс 18 цаг хүртэл ургэлжилдэг. Цам удаан үргэлжилбэл бидний өдөр тутмын амьдрал сайн тийшээ өөрчлөгдөнө гэдэг. Харин цам ямар нэг шоу буюу жужигчилсэн тоглолт биш гэж Халимагийн хамба хэлээд, “цам бол ямар нэг тоглолт, шоу биш харин олон зуун жилийн турш хадгалж ирсэн шашны гун гүнзгий утгатай ёс дэг юм. Зонкар Чоде сүмийн лам нар бүгд Халимагт ирж, цам харайхад оролцоно. Халимагууд буддын шашин шүтдэгийг хилийн чанадад ч сайн мэдэнэ. ЗонкарЧоде сүмийн ширээт ламтай уулзаж, Халимагт цам харайх ёслол зохион байгуулахад сүмийн лам нарыг оролцуулах санал тавьсан. Тэрээр халимагийг сайн мэдэх тул саналыг баяртай дэмжив.
Халимагийн бүгд найрамдах улс Оросын буэрэлдэхүүнд сайн дураар нэгдсэний 400 жилийн ойд идэвхтэй бэлдэж байна. Энэ ой Халимагт Цам харайх ёслол зохиоход сайхан боломж юм гэж Халимагийн хамба хэллээ.