Тувагийн бүгд найрамдах улсын засгийн газрын дарга Шолбан Кара-оол тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд Улаанбаатарт саяхан айлчлав. Тувагийн төлөөлөгчдийн хөрш зэргэлдээ улсад хийсэн аялал хил орчмын худалдаа-эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох, санхүүгийн хямарал гарсан нөхцөлд Тувагийн бүгд найрамдах улсын улс ба Монгол Улсын баруун аймгуудын хооронд найрсаг хэлхээ холбоог хөгжүүлэх зорилготой байв. Тувагийн төлөөлөгчид монголын түншүүдтэй тодорхой ямар тохиролцоонд хүрсэн тухай ярихыг Монгол Улсад суугаа Тувагийн бүгд найрамдах улсын төлөөлегчийн газрын удирдагч Орлан Сарыглараас хүсэхэд,
“Тувагийн бүгд найрамдах улсын засгийн газрын тэргүүн Шалбан Кара-оол Монгол Улсын УИХ-ын төсвийн бодлогын байнгын хорооны дарга ноён Хүрэлбаатар, Увс аймгийн удирдагчидтай тус аймагт хэлэлцээ хийж, хил орчмын хамтын ажиллагааны олон асуудлаар хэлэлцэн тогтсон юм. Юуны түрүүнд эрчим хучний салбарт хамтран ажиллана. Увс, Завхан хоёр аймгийн хил орчмын гурван сууринг «Тываэнерго» хувь нийлүүлсэн нээлттэй компанийн сүлжээнд залгасан. Тэс суманд бас нэг цахилгаан дамжуулах шугамыг сэлбэн шинэчлээд ашиглалтад оруулж, монголын суурин тосгодыг цахилгаанаар хангана. Түүнээс гадна Завхан аймагаас 100 мянган тоо толгой баяцк уулдэрийн бог мал түүний дотор 3 мянган хуц, 97 мянган зусаг Тувад нийлүүлэхээр шийдлээ. Баяцк үүлдэрийн хонь манайд өсгөж буй малын чанарыг сайжруулна. Баруун аймагуудын махны зах зээл Тувад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн. Ер нь Орост нийлүүлэх махны 58 хувь нь Туваг дамжиж байна. Монгол Улсаас экологийн талаар цэвэр махан бүтээгдэхүүн Тувагийн бүгд найрамдах улсад нийлүүлэх төлөв энэ онд өргөжсөн. Тува ийн ажиллагаа явуулах олон улсын сертификат бичиг авсан. Эдүүгээ тувагийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд монголоос мал туух талбарыг шалгаж байна. Оросын хөдөө аж ахуйн хянан шалгах газрын шинжээчид хоёр сарын өмнө хийсэн аялалынхаа дүнгээр үүнд хэдэн шаардлага тавьсан билээ. Тувагийн бүгд найрамдах улсын засгийн газрын дарга Улаанбаатарт оросын зах зээлд мах бөөнөөр худалдаж буй монголын бизнес эрхлэгчидтэй нэг өдөр уулзлаа. Бог мал, адууг энэ онд Тувагийн бүгд найрамдах улсад нийлүүлэх түүнчлэн Тувад нийлүүлэх монголын мах махан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх мах комбинат Хөвсгөл аймгийн Мөрөн хотод барих асуудлыг авч үзсэн. Мөн уулзалтаар монгол үндэсний хоолны зоогийн газрыг Кызылд нээх боломжийг хэлэлцэв. Орос-монголын хилийн тувагийн хэсэгт «Хандагайт» оруулж гаргах цэгийн асуудлыг хэлэлцэн тогтсон юм. Тэр олон талт статустай болно. Асуудлыг Владимир Путин тэргүүтэй ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн хэмжээнд шийдвэрлэв. Монгол Орос хоёр улс хилийн гарц ба орос-монголын хил давах горимыг хялбарчлах тухай 1994 оны хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрт зохих өөрчлөлт оруулахаар зөвшилцөв. «Хандагайт» шинэ статустай болсноор гааль, малын эмнэлэг, ариун цэврийн газар болон зохих дэд бүтэц бий болно. Одоогоор тэнд гаалийн брокер ч байхгүй. Иймээс үйлдвэрлэл эрхлэгчид гаалийн баримт бичиг, өөрийн бүтээгдэхүүнд зөвшөөрлийн бичиг авахаар 450 км хол газар арга буюу очиж байна. «Хандгайт»-ыг шинэ статустай болгосноор Орос Монголын хооронд бараа гүйлгээ нэлээд нэмэгдэнэ. Монгол улсад суугаа Тувагийн бүгд найрамдах улсын төлөөлөгчийн газрын дарга Орлан Сарыглар манай нэвтрүүлэгт оролцож ярилаа.
<сонсох>