Оросын хүн ам дэлхийн санхүүгийн хямралын хор уршгаас эмээхээ больж байгааг «Левада-төв» оросын магадлан шинжлэх компанийн нийгэм судлаачид тогтоов. Тэд сүүлийн үед хүн амын дунд явуулсан санал асуулгын дүнг магадлан шинжлээд хямарал нийгэмд долгион шиг нөлөөлж байна гэсэн дугнэлт хийжээ. Орост хямарал бараг мэдрэгдэхгүй байна гэж эхлээд улс орны удирдагчид дараа нь хэвлэл үзсэн билээ. Харин оршин суугчид барааны үнэ нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлийн байдал доройтсоныг харгалзан хямарсныг тэмдэглэв. Одоо эрх баригчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хямарал гарсаныг тэмдэглэж байхад нийт олон байдалд өөрөөр хандаж байна гэж «Левада-төв» компанийн шинжээч Алексей Левинсон яриад, “Хүмүүсийн нэг хэсэг нь хямарлын цохилтыг үнэхээр мэдэрсэн байхад олонх нь «хямарал хаана байна вэ?» гэцгээж байна гэлээ. Түүнээс гадна нийгмийн янз бүрийн давхарга хямарлын уршгийг өөр өөрөөр мэдэрч байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Ажилчдыг бодоход дунд ангийнхан түүнийг бараг мэдрэхгүй байна гэж Алексей Левинсон үзэж байна. Нийгмийн бүх давхаргад хямарал янз янзаар нөлөөлж байна. Ажилчид албан хаагч, мэргэжилтнүүдээс илүү хунд байдалд орсон. Олонх нь нөөц багатай. Тэд эдийн засгийн илүү хүнд байдалд орж, хүнсний бүтээгдэхүүнийг оролцуулан хэрэглээ нь унахад тулав. Нийгмийн өндөр статустай хүмүүс хямаралд сэтгэл түгшихгүй байна гэдэг. Гэвч ийн санаа бодол бодит байдалд тэр болгон нийцэхгүй байна. Тушаал дэвших мэргэжилтэн ажилгүйдлээс эмээж байгааг санал асуулгын дун харуулсан. Ер нь бүгд ажилгүй үлдэхээс айдаг. Цомхотгосон үед ажил ахин олно гэж олонх ажилчид үзэж байхад дээд мэргэжилтэй цөөхөн мэргэжилтэн тэгэж үзэж байна.