Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев улс орныхоо эдийн засагт шинэ технологи нэвтрүүлэх тусгай комиссыг ойрын үед байгуулж, өөрөө тэргүүлнэ. Төрийн тэргүүн оросын ба хятадын оюутнуудтай Алс Дорнодын Хабаровск хотноо өчигдөр уулзах үеэрээ энэ тухай мэдээллээ. Орос улсад инновацийн хөгжил, ердөө эдийн засгийн шинэчлэл «бараг дампуурсан» гэх мэт уг яриаг тэрээр хатуу няцаав. Үнэхээр эдүүгээ манай орон цоо шинэ технологийн түвшингээр дэлхийн хамгийн эрчимтэй хөгжилтэй орнуудаас хоцорч, зарим үзүүлэлтээр Хятад, Энэтхэг, Бразили зэрэг орнуудыг гүйцэхгүй байна. Орчин цагийн Орос улсад дийлэнх олонх үйлдвэрийн техникийн парк бол бүр 1991 онд тарж бутарсан хуучин ЗХУ-аас үлдээсэн техник хэрэгсэл юм. Орос улсд шинжлэх ухаан техник тухайлбал нанотехнологийн салбарт ахиц дэвшил гарсан боловч, эргээд үйлдвэрлэлд тийм их шаардагдахгүй байна. Иймээс ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев улс орныхоо эдийн засгийг шинэчлэх асуудлыг хамгийн дээд хэмжээнд шийдвэрлэхийн тулд дээрх шийдвэр гаргасан юм. Оросын бизнес шинэ бүтээл нэвтрүүлэхийг сонирхохгүй байгаа нь нарийн гүнзгий тувэгтэй асуудал юм. Бизнес эрхлэгч илүү гарсан 20-30 сая рублиэ эрсдэлтэй бизнест оруулахгүй. Эрсдэлтэй төслүүдэд чиглүүлэхгүй. Тэр мөн хөрөнгөөрөө ямар нэг бараа худалдан авч, түүгээ ахин худалдаж, ашиг олно. Энэ нь оюуны ба үзэл суртлын асуудал юм. Энэ нь улс орны хөгжилд чухал гэдгийг бизнес төртэй хамт ухамсарлахгүй юм бол үр дүнд хүрэхгүй. Япон Хятад Солонгос гээд бусад улсад үүнийг ухамсарласан байна. Эдгээр улсын бизнес эрхлэгчид хөрөнгөө инновацид чиглүүлэхээс эмээхгүй байна гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев тэмдэглэн хэллээ. Орос улсад технологийн байдлыг сайн тийш өөрчлөхийн тулд ямар нэг шинэ хууль заавал гаргах хэрэггүй. Бизнесийг инновацийн үйл ажиллагаа явуулахад урамшуулах тодорхой хөнгөлөлтийг л нэвтрүүлсэн дээр. Төрийн тэргүүн Дмитрий Медведевийн байгуулж буй тэргүүлэх тусгай комисс ийн арга хэмжээг боловсруулж бэлтгэнэ.