Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогоор долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг явж байна. Уламжлал ёсоор нэвтрүүлгээ захидлын тоймоос эхэлье. Бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд захидал хүлээж авсаар байна. Д.Тэрбиш, Дархан-Уул аймгийн Дархан сумын оршин суугч Ц.Алтантуяа, Дорнод аймгийн Хэрлэн сумын сонсогч Д.Хандсүрэн, Улаанбаатар хотын сонсогч Ц.Агваан, Н.Төрбат зэрэг олон хүн захидал илгээжээ. Асуулт хариултын уралдаанд оролцож байгаа эрхэм анд нөхөддөө талархаж байна. Та бүхэн маш сонирхолтой, өргөн агуулгатай хариулт илгээжээ. Улаанбаатар хотын сонсогч Бямбаа бидэнд яруу найрагч Ш. Сүрэнжавын бичсэн “Халх голын марш” шүлэг илгээсэн байна. Хөгжмийн завсарлагын дараа Халх голын сэдвээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын сонсогч Ц.Лувсандоржийн хүсэлтээр “Катюша” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. “Байгаль орчмын залуус-Халх голын баатарууд” олон улсын гурав дахь аялал эхэлснийг зарлав. 50 орчим залуус 8-р сард монгол-зөвлөлтийн цэргийн японы эсрэг дайтсан газраар аялна. 1939 онд Халх голын тулаанд Байгаль орчмын 22,5 мянган оршин суугч оролцжээ. Олон нийтийн “эх оронч” байгууллагын мэдээгээр өнөө үед тус мужид тэр үеийн тулаанд оролцсон нэг хүн амьд сэрүүн байна. Олон нийтийн байгууллага, тус мужийн засаг захиргаа гурав дахь удаа энэ аялалыг зохион байгуулж байна. Ангар орчмын нутгийн архив, Соёлын яам уламжлал ёсоор энэ арга хэмжээг дэмжжээ. Аялалд оролцогчид 8-р сард Монголд очино. Тэд 2500 км зам туулахаас 100 км нутаг нь тал нутаг, зам харгуй байхгүй газар үргэлжилнэ. Хайгуулын экспидицийн бүрэлдэхүүнд байлдааны ажиллагааны ахмад дайчдын байгууллага, Орос улсын Дотоод хэргийн яамны Дорно-Сибирийн хүрээлэн, театрын сургуулийн төлөөлөгчид, залуучуудыг сонгон шалгаруулна. Тэдний дунд Орос улсын хотуудын их дээд сургуулийн оюутнууд, гадаадынхан байна. Монгол, Польш улсаас аялалд оролцох өргөдөл гаргажээ. Аялалын гишүүд дурсгалын хөшөөнд цэцэг тавьж, монгол залуусын дунд орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын эрдэм шинжилгээ-практикийн хуралд оролцоно. Үүнээс гадна хайгуулчид, оюутнууд Улаанбаатар хотын орос оршуулгын газар сүм босгох бодолтой байна. Эрхүү болон Ангарын хамба Вадим энэ шийдвэрийг сайшаажээ. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Бид Булган аймгийн Хишиг-Өндөр сумын оршин суугч Ц.Даваасамбуугийн хүсэлтийг дуртая биелүүлье. Тэрээр хүү Туваансүрэн, Лхагвасүрэн, охин Сарангэрэл, мөн дүү Лхагвасүрэн, Оюунгэрэл, Эрдэнэт хотод суугаа Нарангэрэл нартаа хөгжмийн мэндчилгээ дэвшүүлжээ. “Чай вдвоем” хамтлагийн “Илбэдүүлсэн тойрог” дууг хүлээн авна уу.“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Төв аймгийн Баянчандмань сумын оршин суугч Д.Дашринчин, Ч.Доржсүрэн, Орхон аймгийн Баян сумын оршин суугч Д.Товуусүрэн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын С.Базар, Өвөрхангай аймгийн Сант сумын П.Дүвжир нар оросын мал аж ахуйн ололт амжилтыг сонирхожээ. Одоо бид удахгүй гарах үржлийн хонь, ямааны үзэсгэлэнгийн тухай өгүүлье. Сибирь-Алс Дорнодын үржлийн хонь, ямааны бүс нутаг хоорондын уламжлалт үзэсгэлэн нээгдэхэд бага хугацаа үлдлээ. Энэ жил тус үзэсгэлэнг Өвөр байгалийн хязгаарт зургаа дахь удаа зохион байгуулах гэж байна. Кутузовка тосгоны тусгайлан тоноглосон талбайд үржлийн ажил эрхэлдэг “Читинское” компани 6-р сарын 8-11-нд зочдоо дахин угтана. Энэ жил байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд мал онд тааруухан орсон юм. Гэсэн ч үзэсгэлэнд үзүүлэх малаа бэлтгэж байна. Өвөр байгалийн хязгаарт үржлийн тоо толгойгоор бахархах аж ахуй байна. Омск муж, Уулын Алтай, Алтайн хязгаар, Буриад зэрэг Сибирийн бусад бүс нутгаас олон компани оролцох төлөвтэй. Монгол, Казахстан, Хятад зэрэг гадаадын түншүүд үзэсгэлэнг их сонирхож байна. Орос улсын Хөдөө аж ахуйн яамны ивээлд энэ арга хэмжээ болж байна. Одооноос зочдоо хүлээж авахаар бэлтгэж байна. Бүс нутаг бүр үзэсгэлэнд үржлийн хонь, ямаа зэргийг авчрахаас гадна хүн амынхаа соёлын уламжлалыг танилцуулна. Үзэсгэлэнд малд анхаарал тавина. Малыг малын эмчийн хяналтанд байх агаад тэжээл өгч, ундаллаж, цэвэр орчинд байлгана. Зочдыг ямар нэг шинэ зүйлээр гайхшруулах нь үзэсгэлэнгийн тогтсон уламжлалын нэг билээ. Энэ жил мөн үзэгчдийг гайхшруулна. Одоохондоо үүнийг нууцалж байна. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Дархан хотын сонсгч Ш. Улааны хүсэлтээр дуучин Филип Киркоровын дуулсан “Цорын ганц чи минь” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Алтайн “Алейскзернопродукт” компани Ховд аймагт 5000 чацарганы суулгац өгчээ. Энэ аймгийн оршин суугч Ц.Мандхай чацарганы суулгац хэр үр ашигтай болох талаар асуужээ. Чацаргана эмчилгээний ер бусын үйлчилгээтэй. Үүний анагаах үйлчилгээний ачаар чацарганыг ардын болон уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг. Нэг үгээр чацаргана нь хүнд онц сайн үйлчилгээтэй жимс юм. Чацарганы найрлагад хүний бие организмд шаардлагатай витамин, эрдэс, ашигтай бодис багтдаг. Шинэ чацарганы найрлагад тос 8 хувь, аскорбины хүчил, каротин, витамин Б1, Б3, рибофлавин, фолиевийн хүчил, сахар, шарх, идээ анагаах бодис багтдаг. Чацарганы суулгац нь амин дэм хамгийн их агуулдаг жимс юм. Чацарганы суулгацад төмөр, магни, бор, хүхэр, алюмин, кремний, титан зэрэг 15 микрэлемент байдаг. Анагаах үйлчилгээтэй чацарганыг үрэвслийг зогсоож, багасгах, шарх хурдан аних, гэмтсэн нэхдэсийг хурдан сэргээх зэрэгт өргөн ашигладаг. Ардууд чацарганы суулгацаас ханд, ундаа, сироп, спиртийн ундаа зэргийг нэрдэг байна. Бие организмыг амин дэмээр тэтгэх, гэдэс хоол боловсруулах эрхэтэн шархалсан үеэд чацарганыг хэрэглэдэг. Арьсны өвчин, анихгүй удсан яр шарх, эмэгтэйчүүдийн анагаах ухаан, нарны туяанд түлэгдсэн арьс, салст бүрхэвч зэрэгт гаднаас нь чацарганы тос, ханд түрхэдэг байна. Шархираа өвчинд чацарганы навчны жин тавьдаг юм. Жимсийг хөлдөөсөн ч гэсэн анагаах үйлчилгээ, амт чанараа алддаггүй байна. Гэрийн нөхцөлд чацарганы тос хийх боломжтой. Үүний тулд чацарганы жимсийг шахаж, шүүсийг нь гаргаад, жимсний үлдсэн идээг хатаана. Үүнд наранцэцгийн тос 1:1,5 харьцаатай хийж, өрөөний температурт 3 долоо хоногийн турш хутгана. Үүний дараа шингэн хэсгийг нямбай юүлнэ. Чацарганы тосыг хөргөгчинд хадгална. Ер бусын үнэртэй чацарганыг сибирийн хан боргоцой, өвөр байгалийн “гайхамшигтай-жимс” гэж нэрлэдэг. Боловсросон жимсийг түүхэд модны өргөс саад болдог төдийгүй жимс амархан бяцардаг. Тиймээс чацарганыг намар, өвөл, хүйтний цагт хөлдсөн үед нь түүдэг байна. Өвөл чацаргана түүхдээ. Бутны ёроолд шуудай дэвсч, их бие эсвэл мөчрийг нь сэгсэрхэд, жимс дэвсгэр дээр унана. Жимс түүх энэ арга хамгийн зохистой юм. Ингээд Манай шуудангийн хайрцаг ээлжит нэвтрүүлэг өндөрлөллөө. Зол жаргал, амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хундэт сонсогчиддоо хусэн ерөөе. Бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелуулнэ. Хүндэт сонсогчид маань дэлхийд болж байгаа улс төрийн үйл явдал ба орос-монголын харилцааны хөгжлийн тухай материал түүнчлэн «Манай шуудангийн хайрцаг» нэвтрүүлгийг манай сайтаас монгол хэлнээ сонсох боломжтой болохыг ахин дурдая.
<сонсох>