Орос улсын эдийн засагт тэргүүн зэргийн зорилтоо өөрчлөх шаардлагатай байна. Түүхий эдийн чиглэлээс дээд зэргийн технологид шилжих цаг болсон. Шинжээчдийн бүлэг бодитой хүчин зүйлийг иш татан энэ зорилтот шилжихийг улам шургуу уриалж байна. Эхний үед эд зүйлийн горимыг өөрчлөх нь ашиг сонирхолын тогтсон тэнцвэрт байдлыг эвдэж, эдийн засгийн тэргүүн зэргийн зорилтыг өөрчлөх нь нэлээд зардалтай болохыг ойлгох хэрэгтэй. Өөрчлөлтийг эсэргүүцэгчдийн үндсэн баримт нь ийм байна. Хатуу хэлбэл нефть, хий, ой гэх мэт түүхий эдийн эскпортын орлогод түшиглэсэн төсөвтэй бол улс орныг хөгжүүлэх түрээсийн загвар нь тийм ч муу биш юм. Энэ загвар амьдрах асар их чадвартай болохыг харуулсан, харуулсаар ч байна. Тиймээс олон хүн төсвийн мөнгө, улс төрийн болон хувийн амьдралын тогтсон хэв байдал, үүний дүнд нийгмийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн шинэчлэлээс татгалзах нь амьдралд ойрхон гэж бодож байж магадгүй юм. Ийм их хэмжээний байгалийн нөөцтэй байх нь улс орныг шинэчлэхэд сөргөөр нөлөөлнө. Аж үйлдвэр эрчимтэй хөгжсөний дараах судалгааны төвийн захирал Владислва Иноземцев энэ сэдвийг үргэлжлүүлэн ярихдаа: "Эдийн засгийн хөгжлийн хурд, байгалийн нөөцийн хамаарлын түвшин бодож байсан шиг тийм илт биш байж болно. Олон орон янз бүрийн үед хөдөө аж ахуй, түүхий эдийн эдийн засгаас аж үйлдвэрийн эдийн засагт амжилттай шилжиж байсан билээ. Түүхий эдээс хамааралтай байх тухай асуудлыг урьдаас огт шийдээгүй байдаг. Эсрэгээр экспорт, үйлдвэрлэлийн нөөцөөс олж байгаа мөнгийг аж үйлдвэрийг дахин тоноглоход бүрэн ашиглах боломжтой. Энэ нь юуны түрүүнд улс төрийн хүсэл зориг, үндэсний элитыг эсрэгээр ойлгох асуудал юм. Эдийн засгийг шинэчлэхэд хамгийн гол нь нөөцийн экспортоос олж байгаа орлогыг ухаалаг зарцуулах хэрэгтэй гэдэгт олон шинжээч санал нийлдэг. Үүнд түүхий эдийн бааз хүрэлцэх эсэх хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүдүүн тоймоор хэлбэл нүүрс ус төрөгчийн борлуулалтаас олсон орлого бүгдэд хүрэлцэх ёстой. Энэ утгаар Орос улсын байдал мэдээж хэрэг нефть олборлодог Персийн булангийн орнууд шиг биш юм. Тэнд орлого бүгдэд хүрэлцдэг. Орос хүн бүр нефть, хийн борлуулалтаас зохих хувь хүртэнэ гэж үзэхэд оросын хүн ам дэндүү их юм. Амьжиргааны түвшин хамгийн өндөр таван орны тоонд багтах нь Орос улсын ойрын арван жилийн стратегийн зорилт юм. Нэмүү өндөр өртөгтэй бараа борлуулах орлогын нэмэлт эх үүсвэр шаардлагатай байна. Нөгөө талаас өнөөгийн нөхцөлд түүхий эдийн хөгжлийн замыг сонгосон ч, инновацийн хөгжлөөс ангид байх боломжгүй. Учир нь уламжлалт орд газар аажмаар шавхагдаж байна. Нүүрс ус төрөгчийн ирээдүйтэй нөөц тэнгисийн ёроолд гүнзгий байрлаж байна. Дээд зэргийн технологи ашиглалгүй эдгээрийг олборлох аргагүй юм. Орос улсад өөр сонголт байхгүй. Орос улс дэлхийн түүхий эдийн тэргүүлэх орны нэг хэвээрбайхын тулд ч гэсэн эдийн засгийг шинэчлэх шаардлагатай байна.