0Пакистаны дүрвэгсдэд нэн даруй 543 сая доллар хуваарилахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Нутгийн баруун хойд хэсгийн Сват хөндийд байлдааны ажиллагаа хурцадсаны улмаас 2 сая хүн орон гэрээсээ дайжжээ. Тус улсын арми нутгийн энэ хэсэгт талибан хөдөлгөөний эсрэг өргөн хүрээтэй, ширүүн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, тэдний байдал хүнд байгааг НҮБ мэдэгдэв. Дүрвэгсдийн асуудал хүмүүнлэгийн эмгэнэл болоход ойрхон байгаа тухай Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари урьд мэдэгдсэн билээ.