“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Хятад, Монгол Улстай хилийн хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Орос улсын төрийн тэргүүн Хабаровск хотод болсон зөвлөлгөөний үеэр Алс Дорнодын нутагт хятадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Орос, Хятад дэлхийн бүх улс санхүү-эдийн засгийн өнөөгийн хямарлын үр дагаврыг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг манай тоймч Альберт Папоян тэмдэглэв. Энэ төвөгтэй асуудлыг дангаараа шийдэх аргагүй болохыг Москва, Бээжин ойлгож байна. Эдийн засгийн хөгжлийн хурдаар сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа, шинжлэх ухаан-техник, хүний асар их нөөцтэй, байгалийн баялаг нөөцтэй хоёр улс орос-хятадын хамтын ажиллагаа нь дэлхийн санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, тогтворжуулахад түлхэц болно хэмээн мэдэгдсэнийг тэмдэглэхэд таатай байна. Тэд ийнхүү итгэлтэй байх үндэслэлтэй билээ. Хямарлыг үл харгалзан хилийн худалдаа, эрчим хүч, тээвэр, мэдээлэл технологийн хөгжил, хөрөнгө оруулахад хамтран ажиллах зэргийг багтаасан худалдаа-эдийн асгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх арга замыг эрж хайсаар байна.
Сибирь, Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд Хятад, Монгол, Япон, Солонгос улстай хамтран ажиллахад сүүлийн үед онцгой анхаарал хандуулах болсон. Орос улсын засгийн газрын боловсруулсан Өвөрбайгаль болон Алс Дорнодыг 2025 он хүртэл хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн стратегид тэмдэглэжээ. Энэ чухал баримт бичигт Хятад, Монгол Улстай хилийн хамтын ажиллагааны төслийг харгалзсан юм. Энэ зорилгоор засгийн газар болон бүс нутгийн засаг захиргаа Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрт хамтарсан компани байгуулах нөхцөл бүрдүүлэх, эдгээр орны бизнес эрхлэгчдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт компани байгуулах боломж бүрдүүлэх тухай юм. “Бидэнд Монгол, Хятад улстай хамтран ажиллах асар их боломж байгаа. Тухайлбал БНХАУ-ын эдийн засагт нөөц хуримтлагдаж, олон давуу талтай байна” гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шуваловын үзэж байна. Оросын эдийн засгийн энэ бэрхшээлийг үл харгалзан “Хятад, монголын түншүүдтэйгээ хамтран Алс Дорнодын бүс нутгийг хөгүүлэх шинэ төсөл хэрэгжүүлэх боломж байна” гэж дээгүүр тушаалын түшмэл нэмж хэлэв. Эцэст нь Орос Хятад улстай стратегийн түншлэл, хамтын ажиллагааны харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байгааг эцэст нь тэмдэглэе. Олон улсын болон хоёр талын зэрэг бүх асуудлыг хамарч байна. Миний бодлоор хөндийрсөн гэж хэлж болох стратегийн хамтын ажиллагаа нь хэдэн жилийн дараа өнөө үед орос монголын харилцааг тодорхойлж байна. Оросын нэрд гарсан Дорно дахины судлаач, шинжлэх ухааны доктор Анна Цендина ярихдаа: "Москва-Улаанбаатарын хамтын ажиллагаа нь өнөө үед стратегийн түншлэлийн шинжтэй байна гэж хэлэх байна гэж оросын шинжээч ярив. Урьд цагийнхыг бодвол хамтын ажиллагаа нь ямар нэг үзэл сурталаас ангид байна. ОХУ-БНХАУ-Монгол Улсын худалдаа-эдийн засгийн тэр дундаа хилийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх нь 3 орны ашиг сонирхолд нийцэж байна." “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Альберт Папояны тайлбарыг хүргэлээ.