0Оросын дунд сургуулийн хэдэн зуун мянган төгсөгчдөд өнөөдөр “сүүлчийн хонх” жингэнэж байна. Төрлөх сургуультайгаа салах ёс хийх ёслолын ажиллагааны дараа хүүхдүүд баяраа тэмдэглэнэ. Москва хотноо тэд хөлөг онгоцоор аялж, Поклонный ууланд болох концертод оролцоно. Олонх залуус кафе, клубт баяраа тэмдэглэх, зарим нь хотоос гарч аялах бодолтой байна. Сүүлчийн “хонх” дуугарсны дараа шалгалтын хүнд үе эхэлнэ. Харин 6-р сарын 20-нд “төгсөлтийн үдэшлэг” болно.