Европын Холбоотой түншлэх тухай шинэ хэлэлцээг бэлтгэх явцад Орос улс сэтгэл хангалуун байна. Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Хабаровск хотноо болох хэвлэлийн бага хурлын үеэр орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Энэ баримт бичиг дээр ажиллах нь талууд байр сууриа ойртуулахад дөхөмтэй болно гэж тэр тэмдэглэв. Урьдын гэрээний үйлчлэх хугацаа 2007 оны эцэст дуусч, автоматоор сунгасан юм. Шинэ баримт бичиг нь хуулиар үүрэг хүлээсэн, эдийн засаг, хууль эрх, хүмүүнлэг, соёл боловсрол зэрэг дөрвөн ерөнхий орон зайд харилцан ашигтай, тэгш эрхийн хүрээнд хамтран ажиллахыг харгалзх ёстой. Орос болон Европын Холбооны харилцаа стратегийн шинжтэй хэмээн Д.Медведевийн үнэлснийг манай сурвалжлагч дамжуулав. Ийнхүү хамтран ажилласнаар ноцтой аюул заналыг сөрж, дэлхийн санхүүгийн хямаралтай холбоотой төвөгтэй асуудлыг шийдэх боломжтой. Хабаровскт болж байгаа дээд хэмжээний уулзалтаар зохицуулаагүй хямарал зэрэг асуудлаар санал солилцов. Энэ нь Кипр, Косово, Молдав, Гүрж болон Өмнөд Осет, Абхазийн хямарлыг тойрсон байдал юм. Үр бүтээлтэй, нээлттэй яриа байсан гэж Д.Медведев хэллээ. Талууд зарим асуудлаар санал зөрөлдөж байгааг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ энэ нь яриа хэлэлцээг үргэлжлүүлж, зөрчлөөс гарах зохистой арга зам олоход саад болохгүй.