Шинэ үеийн цэргийн сансрын аппарат бүхий “Союз” пуужин тээгчийг Архангельск мужийн Плесецк сансрын буудлаас хөөргөв. Өнөөгийн байдлаар оросын тойрог замын бүлэглэлд 100 орчим сансрын аппарат байна. Батлан хамгаалахын шинж чанартай зорилтоос гадна энэ аппаратууд тэнгисийн хөлөг онгоц, газар дээрх станц бүхий Хойд тэнгисийн замын хэсэгт тандалт хийх нисэх онгоцны харилцаа холбоог хангах, орос улсын эдийн засгийн ашиг сонирхолд Сибирь, Алс Дорнодын хойд нутгийн хиймэл дагуулын харилцаа холбооны сүлжээг өргөжүүлнэ.