Украины “Нафтогаз” компани оросын хийг европын хэрэглэгчдэд хүргэх үүргээ дахин тасалдуулж магадгүй байна. Компанид эдгээрийг зах зээлд татах боломж, хэрэгсэл байхгүй гэж ТУХН-ийн засгийн газрын тэргүүнийн Зөвлөлд оролцохоор Астанад ирсэн оросын төлөөлөгчдийн эх сурвалж мэдэгдэв. “Нафтогаз” компани “Газпром” компаниас хийг нутгаараа дамжуулах нэг жилийн урьдчилсан төлбөрийг авсан ч, тус компанид газар доорх агуулахад заамчуулахад түлш худалдан авах мөнгө байхгүй гэж эх сурвалж мэдэгдэв. “Нафтогаз” компанийн байдал, эрчим хүчний асуудлыг өнөөдөр хоёр орны ерөнхий сайд В.Путин, Юлия Тимощенко нар Астанад хэлэлцэнэ.