0Эрчим хүчний салбарт дэлхийн санхүүгийн хямарлыг даван туулахад хамтран ажиллах, европын аюулгүй байдлын шинэ бүтцийг байгуулах нь Хабаровскт болж байгаа Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын гол сэдэв хэмээн Д.Медведев хэлэв. Оросын Алс Дорнодын энэ хотод энэ сэдвийг пүрэв гаригт албан бус зоогийн үеэр хэлэлцэв. Манай сурвалжлагчийн дамжуулснаар дэлхийн хямарлын асуудлыг хэлэлцэх үеэр дээд хэмжээний уулзалтад оролцогчид дотоодын зах зээлийг хамгаалах бодлогоос татгалзах сэдэвт онцгой анхаарал хандуулж байна. Өрнөдийн түншүүд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа шиг тал Оросын үүнийг хэлэлцэхэд бэлэн байна. Эрчим хүчний аюулгүй байдлын тухайд Орос улс энэ салбарт олон улсын хэмжээнд хамтран ажиллах хууль эрхийн шинэ бааз байгуулахыг санал болгож байна. Үүнд хэрэглэгч, үйлдвэрлэгч, нүүрс ус төрөгчийг дамжин өнгөрүүлж буй улс орны ашиг сонирхолыг ижил түвшинд харгалзах ёстой билээ.