Ерөнхийлөгч Д.Медведев өөрийн дүрс бичлэгийн блогтоо, авилгыг зүгээр нэг хууль бус болгохоос гадна зохисгүй үзэгдэл болгохыг оросын ард түмэнд уриалав.  Д.Медведев төрийн тэргүүнээр нэр дэвшиж байхдаа, авилгатай тэмцэх нь гол зорилтын нэг хэмээн мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлсний жилийн төгсгөлд “бид энэ амаргүй, урт замаар хөдөлж эхэллээ”. Нэгдүгээрт авилгатай тэмцэх Үндэсний төлөвлөгөөг боловсруулж, баталсан. Энэ хүчин төгөлдөр болж, үйлчилж байна. Хоёрдугаарт авилгын эсрэг багц хууль баталж, хүчин төгөлдөр болов. Улсын болон нутгийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагааг өргөн хүрээнд хянах хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан. Төрийн албан хаагчдаас гадна гэр бүлийнх нь гишүүд өмч, орлогоо мэдүүлнэ. Ерөнхийлөгч ч мөн ялгаагүй орлогоо мэдүүлнэ. Орлогын мэдүүлгийг албан ёсны вэб хуудаст тавьж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүртээмжтэй байна. Манай улсын түүхэнд анх удаа авилгатай тэмцэх хэм хэмжээний үндэс байгуулсан юм. Авилгын эсрэг тэмцэл үлбэгэр байна. Энэ талаар хууль байхгүй гэж хэн ч шалтаглах боломжгүй. Манай түшмэдэд энэ хуулийг хэрэгжүүлэх туршлага байхгүй. Үүнээс гадна төр засаг түшмэд, иргэдийн хууль, дүрмийн дагуу зөв зан үйлд чиглүүлэх систем бодож олох хэрэгтэй байна. Үүний эхийг тавьсан. Саяхан Орос улс авилгад эрүүгийн хариуцлага тооцох Европын Холбооны конвенцын нэмэлт протоколд гарын үсэг зурсан юм. Энэ урагш дорвитой алхам хийж байгаа хэрэг юм. Одоо манай авилгын эсрэг хууль тогтоомж дэлхийн хууль эрхийн баазад багтлаа. Харамсалтай нь манай нийгмийн ахуйн түвшинд авилгыг үл тэвчиж чадахгүй байгааг социологийн судалгаа харуулж байна. Энэ их түгшүүртэй. Нийгмийн бүх түвшинд авилгыг үндсээр нь арилгахгүй тохиолдолд үүний эсрэг тэмцэлд нааштай үр дүн гарахгүй. Нийгмийн янз бүрийн бүлгийн хамт энэ чиглэлд ажиллах хэрэгтэй гэж Д.Медведев үзэж байна. Бага балчир наснаас нь бараг сурагч ахуйгаас нь хууль судлуулж, хууль сахих соёл суулгана гэдэгт итгэлтэй байна. Мэдээж хэрэг сурган хүмүүжүүлэгчид үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодох хэрэгтэй. Гэлээ гэхдээ ийм шийдвэр гаргах хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүд шүүх нь хууль зүйн оргил, бүрэн эрх нь маргашгүй төр засгийн байгууллага болохыг ойлгож, өсч торнино гэж найдаж байна. Шүүх нь авилгын эсрэг гол байгууллага төдийгүй гаргасан шийдвэр нь эцсийнх байна. Энэ шийдвэр нь эцсийн дүндээ үнэн мөнийг тогтоох ёстой. Нийгмийг хөгжүүлэхэд олон зүйлийг зөв голдрилд нь оруулах хэрэгтэй. Хуулийн дагуу амьдрах нь ашигтай болохыг ойлгох цаг ирэнэ. Гэхдээ урт зам туулна. Тэгэхлээр авилгын эсрэг тэмцэл нь Орос улсын ерөнхийлөгчийн тэргүүн зэргийн зорилтын нэг хэвээр байна.