Орос улсын /алт валютын/ олон улсын нөөц 5-р сарын 8-15-нд долоо хоногт 6 тэрбум доллароор нэмэгдэж, 391 тэрбум доллароос давав. Төв банкны мэдэгдсэнээр энэ үзүүлэлт 2007 оны 5-р сарын түвшинд байна. Алт валютын нөөц өнгөрсөн оны 8-р сард хамгийн их буюу 598 тэрбум долларт хүрч, Кавказын хямарал, дэлхийн санхүүгийн хямарал, нефтийн үнэ унасан зэргээс буурч эхэлсэн юм. Орос улс дэлхийн санхүүгийн хямарал улс орны нийгэм, эдийн засгийн салбарт нөлөөлөх хор уршгийг арилгахад хуримталсан хөрөнгөө “аюулгүй байдлын дэр” ашиглаж байна.