Сочи хотод 2014 оны өвлийн олимпийн наадам зохион байгуулж, бэлтгэх явцад аюулгүй байдлыг хангах Орос улсын Дотоод хэргийн яамны Дотоодын цэргийн тусгай бүлэг байгуулахаар төлөвлөж байна. Оросын хүчний байгууллагын эх сурвалж өнөөдөр энэ тухай ИТАР-ТАСС агентлагт уламжлав. Цэргийн тусгай бүлэг Кавказын уулын нуруу болон Хар тэнгисийн зүгээс наадмын аюулгүй байдлыг хангана. Эх сурвалжийн мэдэгдсэнээр Олимпийн наадам болох нийслэл оршдог Орос улсын өмнөд хэсгийн Краснодарын хязгаарт уулын сургалтын ер бусын төв байгуулсан юм. Энэ төвд тусгай анги, тагнуул, тус бүс нутагт байрлах цэргийн хэсгийн албан хаагчдыг бэлтгэнэ.