Гүржтийн сөрөг хүчний удирдагчдын нэг Нино Буржуназе өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид халдан түрэмгийлсэн хэмээн ерөнхийлөгч Михаил Саакашвилийг буруушаав. “Саакашвилийн буруугаас Гүрж улс өнөөдөр Абхаз, Өмнөд Осетийг 90 хувь алдаад байна” гэж парламентын урд лхагва гаригт болсон цуглааны үеэр тэр мэдэгдэв. Сөрөг хүчин 5-р сарын 26-нд Саакашвилиг огцрохыг шаардсан өргөн хүрээтэй цуглааныг Тбилист зохион явуулахаар төлөвлөж байна. 4-р сарын 9-өөс эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байна.