0Нью-Йоркт нефтийн үнэ гурван өдөр дараалан өсч байна. Таваарын биржийн худалдаа лхагва гаригт хаагдах үеэр 7-р сард нийлүүлэх баррель “хар алтны” үнэ 62 доллароос давжээ. АНУ-ын эрчим хүчний яам лхагва гаригт улс орны “хар алт”-ны нөөц өнгөрсөн долоо хоногт хорогдсон тухай ээлжит илтгэл хэвлэгдсэний улмаас нүүрс ус төрөгчийн түүхий эдийн эрэлт өссөн гэж ажиглагчид үзэж байна. Хэрэглээ нэмэгдсэн нь улс орны эдийн засаг аажмаар илааршиж байгааг илтгэж байна.