Оросын нэрд гарсан аялагч Федор Конюховын “Их торгоны замаар”экспидиц Монголоос Орос улсад тэмээгээр аялж байна. Аялалын маршрут далайн түвшнээс 1500 гаруй метрийн өндөрт Монголын хүн амьтан байхгүй, уулархаг нутгаар үргэлжилж байна. Улаанбаатар хотоос 5-р сарын 13-нд хөдөлсөн тус экспидиц 240 км зам туулжээ. Федор Конюхов хиймэл дагуулын утсаар ярихдаа, сэтгүүлч, зочид жингийн цувааг орхиж, 12 монгол болон 7орос экспидицийн үндсэн оролцогчид үлджээ. Тэд 6 мянган км зам туулна. Халимагийн ард түмэн Оросын бүрэлдэхүүнд сайн дураар багтасны 400 жилийн ойг тохиолдуулан энэ аялалыг зохион байгуулж байна. Аялалын төгсгөлд 10-р сарын эцэст Халимагийн нийслэл Элст хотод ирэх юм.