Стратегийн давшилтын зэвсгийн тухай гэрээг орлох бүрэн хэмжээний шинэ тохиролцоог боловсруулах орос-америкийн эхний шатны яриа хэлэлцээ Москва хотноо үр бүтээлтэй уур амьсгалд болж өнгөрөв. ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Андрей Нестеренко энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр талууд 5-р сарын 19-20-нд уулзахдаа ирээдүйн хэлэлцээнд бэлтгэх асуудал, 7-р сард хоёр орны ерөнхийлөгчид танилцуулах ёстой яриа хэлэлцээний үйл явцын талаарх илтгэлийн боломжтой үзүүлэлтийг мөн хэлэлцэв. Талууд дараагийн шатны яриа хэлэлцээг энэ оны 7-р сарын 1-3-нд Женев хотноо зохион явуулахаар тохиролцсоныг Нестеренко нэмж хэлэв.