Хабаровск хотод Орос-Европын Холбооны 23 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт нээгдэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев уулзалтад оролцохоор тэнд ирлээ. Энэ уулзалт Европын Холбооны хилээс хол Алс Дорнодод анх удаа болж байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд худалдааны харилцааг хөгжүүлэх, дэлхийн хямарлыг даван туулах, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, Орос улс болон Европын Холбооны түншлэлийн тухай шинэ суурь хэлэлцээр боловсруулах зэрэг багтжээ. Европын Холбоог даргалж байгаа Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус европын төлөөлөгчдийг даргалж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэль Баррозу, Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд дарга Хавьер Солана нар багтжээ. Д.Медведев уулзалтын өмнө Хабаровскийн их сургуулийн оюутнуудтай уулзасан байна. Орос-Европын Холбооны ээлжит дээд хэмжээний уулзалтыг Хабаровск хотод зохион явуулж байгаа нь Орос улсын бүтэц, бэрхшээл, бизнес хөгжүүлэх боломж давуу талыг европчүүд ойлгох нь чухал юм. “… Их Европ Умард туйлаас Алс Дорнод хүртэл үргэлжилдэг” хэмээн ерөнхийлөгч үргэлжлүүлэн ярив. Европын Холбоотой түншлэлээ хөгжүүлэхийн зэрэгцээ Орос улс Ази-Номхон далайн бүс нутагт дээд зэргээр интеграцчлагдана гэж Д.Медведев тэмдэглэв. Владивосток хотноо 2012 онд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад энэ тодорхой түлхэц болно гэж тэр үзэж байна.