ШХАБ-ын гишүүн орнуудын хүчний байгууллагууд хил дамнах гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хүч чадлаа нэгтгэж байна. Байгууллагын гишүүн зургаан улсын ДХЯ-ны тэргүүн нарын Екатеринбургт болсон зөвлөлгөөнөөс мөн шийдвэр гаргажээ. Арга хэмжээг мөн хотод 6-р сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад зориулсан байна. Улс дамнах гэмт хэрэгтэй хамтран тэмцэхийг хэд хэдэн протоколоор батлав. Сайд нар Оросын ДХЯ-ны тэргүүний даргаласан анхдугаар хуралдаан дээр тэдгээрт гарын үсэг зурсан байна. Рашид Нургалиевын ярьснаар бол эдгээр шийдвэр хий нефтийн хоолойн аюулгуй байдлыг хангах болон мансууруулах бодисын хууль бусын наймаа, терроризм, хэт даврагч үзэлтэй тэмцэх асуудлуудыг хамарсан. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгө хөрөнгийг ил болгох гэсэн оролдлого тун аюултайг оросын сайд тэмдэглээ, “Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгийг ил болгохыг эсэргүүцэх нь гол зорилтын нэг юм . «Угаасан» хөрөнгийг чухам юунд чиглүүлснийг илрүүлэх нь 2 дахь зорилт юм. Энэ нь террорист ба хэт даврагч байгууллагуудыг санхүүжүүлэх суваг болсон байж магадгуй. Мен зорилтыг биелуулэхээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирсон гэв. Кибр гэмт хэрэгтэй хийх тэмцэл Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улсуудын хамтын ажиллагааны бас нэг чухал салбар болов. Хэт даврагч бүлгүүд интернетэд оросын хүн амын сэтгэл санаанд нөлөөлөхийг оролдож мэдээлэл тархаж байна. Тэд өөрсдийнхөө талд хүмүүсийг татан шилжүүлж, санхүүжүүлэх эх сурвалжийг олохыг оролдож байна. ШХАБ-ын гишүүн орнууд гэмт хэргийг суртал нэвтрүүлэг болон садар самууны материалыг дэлгэрүүлэх гэсэн оролдлоготой хамтын хүчээр тэмцэнэ. Цагдан сэргийлэх хүчин мөн салбарт ямар боломжтой байна вэ? Эдгээр арга хэмжээ хуулийг даган мэрддэг интернет хэрэглэгчдийг эрхийг хязгаарлахгүй юу? Зэрэг “Оросын дуу хоолой” радиогийн асуултад «ИнфоШОС» төслийн удирдагч Денис Тюрин хариулахдаа, “Гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээнүүд ШХАБ-ын гишүүн орнуудын иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах уу? гэсэн асуудал цаг үеэ олсон сэдэв юм. Харамсалтай нь энэ нь ШХАБ-ын орнуудын хууль тогтоомжид бүрэн тусгагдаагүй байна. Иймээс байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоомжийг уялдуулан зохицуулж журамлах нь үйл ажиллагааны гол чиглэл болно гэв. ШХАБ-ын гишүүн орнууд хамтран ажиллах туршлагатай учраас мөн үйл ажиллагааг үр дунд хүргэнэ. Байгууллага террорист, салан тусгаарлах бодлого, хэт даврагч үзэлтэй тэмцэх 2007-2009 оны хамтын ажиллагааны нийтийн хөтөлбөрийг нэлээд амжилттай хэрэгжүүлж байгааг өнөөдрийн зөвлөлгөөнд оролцогчид тэмдэглэв. Эдүүгээ 2010-2012 оны мөн адил баримт бичиг боловсруулж байна. Мөрдөн байцаах нэгдсэн цэсийг бүтээх нөр их ажил хийж байна. Олон улсын хэмжээнд ирэх этгээдүүд цэст багтах юм. Түүнээс гадна ШХАБ-ын гишүүн орнуудад ажиллагааг нь хориглосон террор, салан тусгаарлах, хэт даврагч байгууллагуудын цэсийг бэлтгэж байна. Оросын Гадаад Хэргийн яам ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газар хоорондын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд тэмцэх тухай гол хэлэлцээрийн төслийг боловсрууллаа.