Орос улс дэлхийн үр тарианы зах зээлд байр сууриа бэхжүүлэхийн хамт  улс орноо хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх дэмжлэгийг өв тэгш болгохын төлөө байна. ОХУ-ын засгийн газрын тэргүүн дэд ерөнхий сайд Виктор Зубков «Российская газета» сонинд өгсөн ярилцлагдаа ийн санаа бодолтой байгаагаа илэрхийлэв. Дэлхийн 65 орны хөдөө аж ахуйн сайд нар Санкт-Петербургт үр тарианы форумд олон улсын худалдааны түүхэнд анх удаа 7-р сарын 6-7-нд цугларна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Японд өнгөрсөн оны зун их найман бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр мөн форум зохион байгуулахыг санаачилсан билээ. Энэ арга хэмжээ хүнсний аюулгуй байдлыг хангахын тулд байр сууриа уялдуулан зохицуулах боломж дэлхийд олгоно гэж Виктор Зубков үзэж байна. Үүний хамт тэрээр ОПЕК маягийн шинжээчдийн бүлэг өөрөөр хэлбэл нэг ёсны «дэлхийн үр тарианы засгийн газар» гэгчийг байгуулах тухай үг яриаг няцаав. Харин дэлхийн үр тарианы зах зээлд гол этгээд болсон Хар тэнгис хавийн орнуудын үр тарианы байгууллага бий болж магадгүй. Орос энэ зуунд ур тариа их хэмжээгээр худалдан авахаа больж дэлхийн зах зээлд үр тариа нийлүүлэгч болж, энэ талаар 4-р байр эзлэх боллоо. Үүний хамт үйлдвэрлэлийн өсөлтийн чадамж нэлээд нэмэгдсэн учир оросын үр тарианы аж ахуйг дэлхий даяар сонирхох болсон. Сүүлийн 15 жилд хамгийн их хэмжээний үр тариа Орост өнгөрсөн онд хураав. Энэ нь оросын үр тариаг нийлүүлэх улс орнуудын тоог нэмэгдүүлэх боломж өгсөн. Үүний ачаар худалдан авагч орнуудын үр тарианы хангамж ба нийгмийн байдал тогтворжсон гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский тэмдэглээд “Энэ нь орчин цагийн Оросын түүхэнд тогтоосон нэг ёсны аврага амжилт боллоо. Урьд ийн их хэмжээний үр тариа ердөө нийлүүлээгүй. Энэ нь манай орны үр тарианы зах зээлийн сүүлийн жилүүдийн хөгжлийн зүй ёсны үр дүн болсон. Дэлхийн үр тарианы зах зээлд Оросын байр суурийг бэхжүүлэхтэй холбогдсон томоохон зорилт тавьсан гэж хэллээ. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлэх үр тариаг нэмэгдүүлэх нь оросын стратегийн нэгэн зорилт гэж Виктор Зубков мэдэгдлээ. Тэгэх обьектив угтвар нөхцөл бий. Орос их хэмжээний нөөцтэй 7-р сарын 1-нд эхлэх үр тарианы шинэ жилд шилжихийг Виктор Зубков.